enkhbayar_92

. 2011-05-25 - Элсэлтийн шалгалтын материал-монгол хэл 2009 оны Е хувилбар

Бичсэн: sainsanaa Ангилал: Төгсөх ангийнханд

Алчуур зангидсан хуур

Өвөө өөд болоод сар гаруй боллоо.  Гэрийн хоймор байдаг хуурны ногоон халзан морин толгойг эгчийн алчуураар боогоод бас л сар гаруй боллоо. Говьчуул хуурын нүдэнд гуниг унагахгүй гэж ингэж гашууддаг заншилтай. Долоон долоо дөчин ес хоног бооно. Нэг өглөө зүүн хамар дээгүүр улаан тугтай машин гарч ирлээ. Манай гадаа тоосоор тургин зогсуут хэдэн хүн бууж ирлээ.......цай цүү болсноо дараа нь том сийрсэн малгайтай, нүдний тас хар шилтэй ах надад,_за хүү дэгдчих, урлагийн бригад ирлээ гээд айл саахалтыхнаа хөөгөөд ир гэлээ.....орж ирснээсээ хойш туж л нүүр нүдээ будсан гоё эг...

Сэтгэгдлүүд (5) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-05-25 - Элсэлтийн шалгалтын материал-монгол хэл 2010 оны B хувилбар

Бичсэн: sainsanaa Ангилал: Төгсөх ангийнханд

                                                                       Хувилбар C

                                                                       Шаргачин

Буу  зогстгүй  шахам нижгэнэн,машины дохио чимээ үргэлжлэн дуугарч,шаргачны үсрэх цойлох нь ховордон,цэлмэг нүд бүлтгэнэн манантаж,босоо чих нь алгуураар хойшоо бууж байлаа.Машин дотроос “Хар барам чинь оногдохгүй нь.Ёо,ёо,ямар ихн донсолдог юм бэ?Толгой хагалчих нь.Аль вэ сум аваад аль!Өмнө барьж байгаад мулталж орхи.Аа,мондиос болж гараа шалбалж орхилоо.Чамайг уу даа! “гэх зэрэг дуу сонстож байлаа.Гагцхүү жолоочийн ард хөдлөлгүй суу...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-05-25 - Элсэлтийн шалгалтын материал-монгол хэл 2010 оны B хувилбар

Бичсэн: sainsanaa Ангилал: Төгсөх ангийнханд
     Монгол хэлний даалгавар 2010он

                                              ХУВИЛБАР  В

                                                      Нутгын айраг

Ах  маань  энэ жил бас л ирж  хөхүүр айраг авчрав. Ээжийн явуулсан  хөхүүрэнд аавын

Адуунд бахтаад ирсэн мэт санагдана.

Цээлийн нууранд олон адуу шаагин орoход Хангайн булагаас зорьж ирээд амарч амжаагүй лам шувуунууд усаа харамлах мэт орь дуу тавин нисч, адуун дээгүүр хэдэнтээ өнгөрөхүй усны захад хулган зогссон хэнз халтар унага тэдний сүүдрээс цочин давхийж, түүнийгээ булзааруулaхын тулд эргийн ногоон зүлгэн дээгүүр тонгочин давхина.

Ааг...

Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-05-25 - Элсэлтийн шалгалтын материал-монгол хэл 2010 оны D хувилбар

Бичсэн: sainsanaa Ангилал: Төгсөх ангийнханд

Нутгийн  тэнхээ

Дөчин  таван оны  чөлөөлөх  дайны  үед  тэсрэлтэд  битүү  бэртээд  дайны  талбарт  ухаангүй  хэвтэж  байсан  монгол  байлдагчийн  зөвлөлтийн  цэргийн  анги  олж  хээрийн  эмнэлэгт  сувилсаар  засрал  олж  амжаагүй  тул  тэр  чигт  нь  нүүлгэн  авч  явжээ.  Тэр  шархтай  байлдагч  Сибирийн  гүнд  ухаан  орсон  боловч  хэл  орсонгүй. Харин  аажимдаа  сонсгол орж  орос үг  дуулсаар  орос  хэл  сурсан  боловч  монгол  хэл  нь  таг  мартагджээ. Төөрч  будилсаар  арваад  жилийн дараа нутагтаа  ирээд  ганц  ч  монгол  үг мэдэхгүй  байхад  нь  нутгийн  хүмүүс  гайхаж, зарим нь ч “Ихээ...

Сэтгэгдлүүд (3) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-05-21 - "Говь сайхан нутаг"

Бичсэн: sainsanaa Ангилал: Чөлөөт цаг

Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-05-21 - Нутгийн минь ийм сайхан дуу байдаг юм уу гээд л ....

Бичсэн: sainsanaa Ангилал: Чөлөөт цаг
Саяхан манайд хотод суурьшаад нэлээн удсан нутгийн нэгэн хөгшин ирж, миний бүхий л зураг, цуглуулгийг үзэж дуусаад, өөр үзэж харах зүйл нэхэхэд нь би сандарсандаа нутгийнхаа дууг сонсголоо.Гэтэл санаанд оромгүй явдал болж нөгөө хүн маань сонсоод л нутгийн ийм сайхан дуу байдаг юмуу гээд л, сурч авна гэж дууны үгийг бичиж, нүдэндээ нулимстай дагаж дуулаад л ийм сайхан нутагт төрсөн хүмүүс шүү дээ бид  гэж байн байн хэлж байсан юм.Нээрээ би  нутгаа маш их санасан юм байнаа. Миний төрсөн нутаг шиг сайхан нутаг. Ингээд энэ сайхан дууг үгтэй нь та бүхэнд хүргэе.


Үг С.Батмөнх                       ...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-05-18 - "Мартагдсан үлгэр"

Бичсэн: sainsanaa Ангилал: Монгол ардын аман зохиол

Мартагдсан үлгэр

 Эрт урьдын цагт юмсанж, илжиг унасан нэгэн худалдаачин явж байж гэнэ. Тэгтэл мөр замд нэг айл харагдаж, уяан дээр эмээлтэй морьд багшраад найр наадмын их хөлтэй байх юм гэнэ.
      Энд юу болж байгаа юм бол гэхэд илжиг нь,
     - Аа эзэн минь энэ айл жасаагаа уншуулж байгаа юм байна гэжээ. Энэ айлаар ороод гаръя гэхэд илжиг нь хэрэггүй дээ хэрэггүй гэж хичнээн цааргалсан ч болсонгүй очиж дээ.

Тэднийг очиход, гэрийн эзэн харилхаж, цээрлэсэнгүй, харин ч буянтай будагтай хүн ирлээ гэж бэлэгшээх шахуу юм болж "Дааяа дээшээ, дээшээ!" гэж байх юм гэнэ. Худалдаачин ч, зүгээр ...

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-05-18 - Монгол ардын үлгэр "Долоон настай хүү"

Бичсэн: sainsanaa Ангилал: Монгол ардын аман зохиол
Долоон настай хүү Эрт урьд цагт долоон түмэн адуутай Долоо баяных гэдэг Алтай хааныг өвөрлөж, Хангай хааныг арлан нутагладаг байжээ.
Долоо баян өөрөө нэг өдөр долоон түмэн адуугаа долгио нуураас усалж явтал жижигхэн хайрцагтай юм нуурын усаар хөвөөд ирэхэд нь уурганыхаа үзүүрээр өлгөөд хаяжээ. Тэгтэл түүний дотроос амнаас нь алд улаан гал дүрэлзсэн, арван хоёр толгойтой атигар хар Мангас гарч и...
Сэтгэгдлүүд (58) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-05-18 - Мянга нэгэн шөнийн үлгэрээс "Юнан хааны шадар сайдын тууж"

Бичсэн: sainsanaa Ангилал: Монгол ардын аман зохиол

Юнан хааны шадар сайдын тууж

Загасчин  өгүүлрүүн:  Урьд  эрт цаг  Персийн  хот,  рум*/ газар  Юнан  гэдэг нэгэн хаан  байжэээ. Цэргийн  олон  жанжинтай , амь сахиул нартай  их баян хаан  атал  уяман өвчтэй  ажгуу .  хаан  э«двийн  эм тан ууж  тос тэргүүтэн  түрхэвч  огт үл  эдгэх  агаад нэгээхэн  бээр оточ  эс  анагаажээ . Тэр  хотод  оточ  Дубан  нэртэй  нэг  сүрхий  оточ байжээ .  Тэр бээр  Грек, Перс, Вазиант, Араыб, Сир,  таван хэл мэдэх агаад  анагаах  ухаан,  одон  мичдийн орны  үндсийг мэдэх бүлгээ . Бас амьд  ба  хатсан   тустай  ба хортой  бүхий л өвс  ургамал  цөмийг  танина...
Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-05-18 - Харилцаа дуу

Бичсэн: sainsanaa Ангилал: Монгол ардын аман зохиол
Харилцаа дууМонголчуудын уламжлалт өөр нэг төрөл бол харилцаа дуу юм. Ардын аж байдлын үгтэй, үггүй тоглоом эрийн гурван наадам, хуримын ёс, хүүхдийн даахи авах, нэр өгөх, эсгий хийх зэрэг аж байдлын үйлдэлт болон мөн хуурч, дууч, үлгэрч, ерөөлчдийн уран бүтээлд цэц булаалдаан ч гэсэн гаднах байдлын дууриамал боловч театрын гол үндэслэл болсон харилцаа яриа, тийнхүү хүмүүст болон орчин тойронд хандах хандлага, үйл хөдлөлөөр тодорхойлогддог дүр бүтээх зарчим зэрэг ордог бөгөөд эдгээр нь ихэнхдээ ардач үзэл санаагаар үндэслэсэн мэт байдаг. Театрын үндэслэлийг ихээхэн хэмжээгээр агуулсан ...
Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай

gadaadhel

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. санхүү
. сургууль
. мэдээлэл

Найзууд

. tseegii
. Duya
. sainsanaa
. zulaa
. enkhjargal
Хуудас: 10 » Нийт: 30
Өмнөх | Дараагийн