enkhbayar_92

. 2011-05-29 - Сургуулийн 2010 оны "Хүрэл тулга" наадмын 2-ын давааны шүлгүүдээс

Тэргүүн байрын шагналт  11а  ангийн сурагч  Б. Мөнхбаярын

                сүүлийн шатанд 5 минутанд зохиосон шүлэг

Үйлийн үр

Хавар оройн цасанг хайлж амжаагүй агшинд

Хайрын ариун сэтгэлээ харамгүй чамд өгсөн болохоор

Халамжит ганцхан аавыгаа амирлуулж чамайг хайрласан болохоор

Хатуу хорвоогийн нугачаанд би үйлийн үртэй амьтан юмаа

Уйлах дургүй хүүхэд насандаа хэтэрхий их уйлчихсан болохоор

Угаас учрахгүй чамдаа хэтэрхий их дурласан болохоор

Уяралт ганцхан ээжийгээ умартаж чамайг хайрласан болохоор

Уудам төгөл орчлонд би үйлийн үртэй амьтан юмаа

  Ханашгүй тансаг хайрын  амтанд хэ...

Сэтгэгдлүүд (10) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-05-29 - Сургуулийн 2010 оны "Хүрэл тулга" наадмын 1-ийн давааны шүлгүүдээс

“2010 оны хүрэл тулга наадам”

 

1-р шатны шүлэг

Картын барааны хүүхдүүд

Картын барааны хүүхдүүд бид

Өглөө наран мандхад

Өлөн ходоодтой хүмүүс сэрж

Өршөөл энэрэлгүй хорвоод

Өлгүүхэн дэлгүүрт наран тусахад

Өшөө хонзонгийн лангуун дээр нь

Лаа, шүдэнз, давс гурваас өөр

Лангуу дүүргэх бараагүй

Лай гаслангийн алаг хорвоод

Төрөл бүрийн бараа мэт

Түм бумаараа төрцгөөсөн билээ

Тасралтгүй үргэлжлэх оочир

Тартаг таа тулсан амьдралд

Танхил хүүгийн инээд цанганахад 

Турж ицсэн хүмүүсийн царайнд

Туяа орж гэрэлтэн инээмсэглэж байлаа...

Шууд холбоос

. 2011-05-29 - Сургуулийн 2010 оны "Хүрэл тулга" наадмын 1-ийн давааны шүлгүүдээс

“2010 оны хүрэл тулга наадам”

 

1-р шатны шүлэг

Картын барааны хүүхдүүд

Картын барааны хүүхдүүд бид

Өглөө наран мандхад

Өлөн ходоодтой хүмүүс сэрж

Өршөөл энэрэлгүй хорвоод

Өлгүүхэн дэлгүүрт наран тусахад

Өшөө хонзонгийн лангуун дээр нь

Лаа, шүдэнз, давс гурваас өөр

Лангуу дүүргэх бараагүй

Лай гаслангийн алаг хорвоод

Төрөл бүрийн бараа мэт

Түм бумаараа төрцгөөсөн билээ

Тасралтгүй үргэлжлэх оочир

Тартаг таа тулсан амьдралд

Танхил хүүгийн инээд цанганахад 

Турж ицсэн хүмүүсийн царайнд

Туяа орж гэрэлтэн инээмсэглэж байлаа

Хоёр нас...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-05-29 - Сургуулийн 2009 оны "Хүрэл тулга" наадмын 2-ын давааны шүлгүүдээс

2-р шатанд шалгарсан сурагчдын шүлгүүд


Харц

Элдэв мууг бодогч нь өшөөрхсөн харцтай

Эх орноо  хамгаалж буй цэрэг нь эрэлхэг зоригт харцтай

Ээжийн хайраар эрхэлсэн хүүхэд инээмсэглэсэн харцтай

Энэ хорвоог уяраах чадалтай нь энхрийлмээр харцтай

Гунигтай нүдэнд нь нулимс цийлэгнэсэн  харцтай

Гал халуун баярын өдөр баярласан харцтай

Хайртай хүүгээ оргилд хүрэхэд бахархсан харцтай

Хүүгээ гэж хүлээсэн эх хөгширсөн харцтай

Тэгвэл энэ харц чинь

Тайвныг мэдэрч, уурыг таньсан

Танхилхан насны зан араншинг

Мэдүүлэгч юм байна                                    ...

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-05-28 - Сургуулийн 2009 оны "Хүрэл тулга" наадмын 1-ийн давааны шүлгүүдээс

                     Үнэн худал

Амьдралдаа чи дандаа онож явна гэвэл тэр чинь худлаа

Авъяас бүхэн чамд байдаг гэвэл тэр чинь худлаа

Инээсэн бүхэн чамд хайртай гэвэл тэр чинь худлаа

Итгэсэн бүхэн чинь итгэл даана гэвэл тэр чинь худлаа

Жаргал зовлон ээлжилдэг гэвэл тэр чинь үнэн

Жам ёсоор энэ хорвоогоос буцаад явах нь бас л үнэн

Энэ дэлхий бөөрөнхий гэвэл тэр чинь үнэн

Ээжий чинь чамд хайртай гэвэл тэр чинь гарцаагүй үнэн

                       Чи төрөх нь үнэн

                       Чи үхэх нь үнэн

                       Чи амьдралын салхийг сөрөх нь бас л үнэн

              ...

Сэтгэгдлүүд (2) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-05-28 - Элсэлтийн шалгалтын материал-монгол хэл 2007 оны B1 хувилбар

Бичсэн: sainsanaa Ангилал: Төгсөх ангийнханд

Хувилбар В-1

1.Дараах үүсмэл үгсийн бүтэц, утгыг ажиглаад бусдаасаа ялгаатай үгийг ол.

А. Эмч         В.Галч          С. Тогооч       D. Сэтгүүлч

2. Урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад аль үг нь бусдаасаа ялгаатай бичигдэх вэ?

                           А. Онол        В. Гэрэл       С.  Гутал        D. Сүрэл       E. Эрэл

3. Зөв бичсэн үгийг ол.

                           А. Гаргъя       В. Бодоё     С. Суръя        D. Хэлэе        E. Харая

4. Зэрэгцүүлэн холбохын “-ж” нөхцөл залгахад бусдаасаа ялгаатай бичигдэх үгийг ол.

                           А. Сорь          В. Гунь     ...

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-05-28 - Элсэлтийн шалгалтын материал-монгол хэл 2007 оны B1 хувилбар

Бичсэн: sainsanaa Ангилал: Төгсөх ангийнханд

Хувилбар В-1

1.Дараах үүсмэл үгсийн бүтэц, утгыг ажиглаад бусдаасаа ялгаатай үгийг ол.

А. Эмч         В.Галч          С. Тогооч       D. Сэтгүүлч

2. Урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад аль үг нь бусдаасаа ялгаатай бичигдэх вэ?

                           А. Онол        В. Гэрэл       С.  Гутал        D. Сүрэл       E. Эрэл

3. Зөв бичсэн үгийг ол.

                           А. Гаргъя       В. Бодоё     С. Суръя        D. Хэлэе        E. Харая

4. Зэрэгцүүлэн холбохын “-ж” нөхцөл залгахад бусдаасаа ялгаатай бичигдэх үгийг ол.

                           А. Сорь          В. Гунь     ...

Сэтгэгдлүүд (1) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-05-28 - Элсэлтийн шалгалтын материал-монгол хэл 2008 оны G хувилбар

Бичсэн: sainsanaa Ангилал: Төгсөх ангийнханд

жаахан замбараагүй шивлээ янзлаад аваарай.
Элсэлтийн шалгалт 2008 оны G хувилбар

Адууны манаанд

Үүрийн цагаан гэгээ тусмагц хөхөө шувуу урьханаар донгодох дуу уулын цуурай ба салхины аятай хослон өргөн талд дэлгэрэнгүйеэ хангинаж, яруухнаар дуурсмагц адуугаа манаж байсан залуу хүү Цогт агшин зуур дугхийсэн нойрноос сэрэн босож, тавтайхнаар эвшээн суниагаад, гарынхаа араар нүдээ арчин, дөрвөн зүгт хандвал энэ үе сайхан зуны тэргүүн сарын шинэд тул дэлхийн бодис ба цагийн улирал үнэхээр тааламжтай. Хөх тэнгэр тунгалагаар цэлмээд, хөвөн үүл хэсэг хэсгээр тунана. Дэргэдэх ургамал цэцгэнд нимгэн ца...

Сэтгэгдлүүд (9) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-05-25 - Монгол ардын үлгэр "Болдоггүй бор өвгөн"

Бичсэн: sainsanaa Ангилал: Монгол ардын аман зохиол
 Болдоггүй бор өвгөн

Эрт урьд цагт Болдоггүй бор өвгөн гэж байж гэнэ. Энэ өвгөн долоон бор хоньтой, нисдэг бор морьтой, бас нисдэггүй бор морьтой юм гэнэ. Болдоггүй бор өвгөн Болзоотын бор толгойн тэнд овоохой барин суудаг байжээ. Болзоотын бор толгойд долоон бор хонио хариулдаг ажээ. Нисдэг бор морио гэрийнхээ баруун талд уядаг, ннсдэггүй бор морио гэрийнхээ зүүн талд аргамждаг байжээ.

Болдоггүй бор өвгөн "Хув хар хониноос минь хундан цагаан хурга гараасай! Хурмаст тэнгэрээ тахих юм сан" гэж бодож явдаг байжээ. Тэгж байтал хув хар хониноос нь хундан цагаан хурга гарсанд хурмаст тэнгэрэ...
Сэтгэгдлүүд (43) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

. 2011-05-25 - Элсэлтийн шалгалтын материал-монгол хэл 2009 оны G хувилбар

Бичсэн: sainsanaa Ангилал: Төгсөх ангийнханд

Хувилбар G1

 

Хэрлэнгийн хөндийд хурдан морь тарлаж байв. Тал нутгийн зун идэрхнээрээ, голын өмнөх гүвээнүүд хөвчийг нь тавьсан нум шиг тэнийлдэн цэнхэрлэж, агь бууралтсан газраас айраг цагаа үнэртэнэ. Морь тарлаж байм өдөр өө. Морьтой ардын үр сад гэсэндээ сэтгэл хөөрөн, хөл хөнгөрчээ. Уяа тойрон гийнгоолох хүүхдүүдийн дуу чихэнд бус зүрхэнд хадаад Хэрлэнгийнхээ энэ хөндийд ялгуум сайхан мориор давхиж нэг үзвэл нас залуужих мэт санагдана. Уяан дээр үрээ насны цагаан бор морь хазаар даран зогсоно. Хурдан морь шинжих эрдэм даанчиг байхгүй гэлээ ч би ухаанаараа дүүрэн мэлтэгнэх нүдийг нь хар...

Сэтгэгдлүүд (0) :: Сэтгэгдэл бичих :: Шууд холбоос

Миний тухай

gadaadhel

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. Email Me
. RSS тандагч
. санхүү
. сургууль
. мэдээлэл

Найзууд

. tseegii
. Duya
. sainsanaa
. zulaa
. enkhjargal
Хуудас: 9 » Нийт: 30
Өмнөх | Дараагийн