Хүн ардын аж байдал, ахуй амьдрал, зан үйл, ёс заншил, хүсэл эрмэлзлэл, ажил хөдөлмөрт хандах хандлага, байгаль ертөнцийг танин мэдсэн бодит мэдлэг чадвар нь зүйр цэцэн үгэнд шингэсэн байдаг байна.
Зүйр цэцэн үгэнд шударга явдал, эрэлхэг зоригийг бахдан, ажил хөдөлмөрийг дээдэлж, аж амьдралд саад тотгор болсон залхуу хойрго, үнэнч шударга бус явдал, муу муухай үйлийг шоолон шүүмжилж үзүүлсэн байдаг. Зүйр цэцэн үгийг дуудаж сургуулилахад юуны өмнө утгыг нь сайн ухаарч ойлгосны үндсэн дээр хэлэх хэрэгтэй. Тэгэхдээ зүйр үг бол их төлөв зүйрлэн жишсэн утгатай байдаг тул харьцуулж буй зүйли...